Дээд боловсролтой эрэгтэйчүүдийн тоо 10 хувиар нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол Улсын нийт иргэдийн 1.6 сая нь эрэгтэй аж. Эрэгтэйчүүдийн 67 хувь нь хотод, 33 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна. Монгол эрэгтэйчүүдийн 25 хувь нь дээд боловсролтой, нийт эрчүүдийн 594 мянга гаруй нь ажил хөдөлмөр эрхэлдэг.  Сард дунджаар 1.4 сая орчим төгрөгийн цалинтай. Түүнчлэн 29 насандаа гэрлэж, дунджаар 66 насалдаг байна. Мөн монгол эрчүүдийн 0.9 хувь нь өрх толгойлон амьдарч байна.

Сонирхуулахад, 18-29 насны эрчүүдийн 19.1 хувь нь цэргийн алба хаасан бол, 30-39 насны эрчүүдийн 47.6 хувь нь, 40-49 насны эрчүүдийн 68.2 хувь нь, 50-59 насны эрчүүдийн 87.5 хувь нь, 60-аас дээш насны эрчүүдийн 86.6 хувь нь цэргийн алба хаажээ.  

Харин 2019 онд нийт эрчүүдийн 633 мянга нь ажил хөдөлмөр эрхэлдэг байжээ. Харин өнгөрсөн онд ажилтай эрэгтэйчүүдийн тоо 39 мянгаар цөөрсөн байна. Цалингийн хувьд сүүлийн хоёр жилд 1.4 сая орчим төгрөгийн цалинтай. 2019 онд нийт эрчүүдийн 1.1 хувь нь өрх толгойлон амьдардаг байжээ.