У.Хүрэлсүх: Айл өрхийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг Эрдэнэт үйлдвэр төлнө

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газар энэ сарын 1-ээс ирэх оны долдугар сарын 1 хүртэл айл өрхийн цахилгаан, усан хангамж, хогны мөнгийг хариуцах шийдвэр гаргалаа. Ингэхдээ тодорхой чиглэлийн есөн аж ахуйн нэгжээс бусад нь энэ шийдвэрт хамаарна.

100 м.кв хүртэл орон сууцанд амьдардаг иргэдийн дулаан, ус, хогны төлбөрийг тэглэж байна. Энэ зардлыг Эрдэнэт үйлдвэр хариуцна.

Гуравдугаарт, сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулах шийдвэр гаргалаа. Өмнө нь 50 хувь бууруулж байсан”