У.Хүрэлсүх: Шахмал түлшний үнийг хөнгөлж, иргэддээ бодит дэмжлэг үзүүлж байна

Монгол Улсын Засгийн газраас коронавирусний халдварын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Улмаар иргэдийн амьжиргааг дэмжиж шахмал түлшний үнийг 50 хувь хямдруулахаар болсон аж. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Сайжруулсан түлшний үнийг дөрөвдүгээр сарын нэгний өдрийг хүртэл 50 хувиар буулуулах шийдвэр гаргасан. Энэ нь цар тахлын үед иргэддээ үзүүлж байгаа дэмжлэг. Цаасан мөнгө хэвлээд үнэ хөөрөгдөж байснаас шахмал түлшний үнээ хөнгөлж байгаа нь иргэдэд бодит дэмжлэг болно" гэдгийг онцлов.  

Б.Баатар