У.Хүрэлсүх: Хамгийн сайн хорио цээрийн арга хэмжээг авбал цар тахлыг хумих боломж байна

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Цар тахал сүүлийн хэдэн долоо хоногт эрчимчиж байна. Өнгөрсөн 10 сарын хугацаанд төр засаг иргэдтэйгээ хамтран алдалгүй барьж ирсэн ч дотооддоо алдлаа.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан салбар хоорондын уялдаа холбоог хангах талаар ажиллаж байна. Богино хугацаанд цар тахлыг хумих шаардлага тулгараад байгаа учраас хөл хориог сунгасан. Бид гардан тулалдаанд орж байна. Гэхдээ айж сандрах, бухимдах шаардлагагүй.

Дэлхийн бүх улсууд хүнд үеийг туулж байна. 

Өнөөдрийн байдлаар нийт 29 хүн халдвар авсан нь тогтоогдлоо. Сэлэнгэд 10, Дарханд 4, сая Говьсүмбэр аймагт нэг тохиолдол нэмэгдлээ. Нийт 30 тохиолдол болж байна.
Одоогоор биеийн байдал нь хүнд хүн алга. Улсйн хэмжээнд 12 мянган хүн өндөржүүлсэн бэлэн байдлын дэг журмыг сахиулж ажиллаж байна. Нийт 90 цэг дээр цар тахлын шинжилгээг авч байна.
Төмөр замд ажиллаж байгаа иргэдийг бүхэлд нь шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Мөн төмөр зам дагуу аймгуудад тандалт судалгаа явуулна.

 

Бид сахилга хариуцлага, дэг журмыг улам чангатгаж байгаа. Вакцин орж ирэх хүртэл хугацаа байна.

Бидэнд одоо байгаа ганц вакцин нь сахилга хариуцлагын вакцин байна.

Тиймээс гаргасан тогтоол шийдвэрийг ягштал биелүүлбэл хумих боломж байна" гэлээ.

Б.Лхам