ФОТО & ВИДЕО ЕГӨӨДӨЛ БҮХИЙ КОНТЕНТ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
ҮНДЭСЛЭЛ
“ХОТЫН НҮД” төрийн бус байгууллагаас санаачлан Хотын даргын бүтээсэн 92 хувийн биелэлттэй “Аз жаргалтай Улаанбаатар” хотын АЗ ЖАРГАЛЫГ эрэн сурвалжлах зорилготой “92% жаргаж үхлээ” егөөдөл бүхий сэдвээр Фото зураг, видео контент, шууд бичлэг (Live)-ийн төрлөөр дараах уралдааныг зохион байгуулж байна.
ЗОРИЛГО
Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх өдөр тутамд зөрчигдөж байгаатай холбогдуулан дээрх саад бэрхшээлийг илрүүлэн гаргаж, цаашид засч сайжруулах
СЭДЭВ
- “92% жаргаж үхлээ” егөөдөл бүхий сэдэвтэй бөгөөд тус сэдвийн хүрээнд
- “Түгжрэлгүй УБ”
- “Утаагүй УБ”
- “Арчаатай нийтийн тээвэр”
- “Хоггүй УБ”
- “Авто зогсоол элбэг УБ”
- "Элбэг дэлбэг зам талбай, ногоон байгууламжтай УБ”
- “Хүүхдэд ээлтэй УБ”
- “Сургууль цэцэрлэгийн илүүдэлтэй УБ”
- “Ус зайлуулах хоолойтой УБ”
- “Хальтиргаагүй УБ”
- “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн инээмсэглэлтэй УБ”
- “Агаар хөрсний бохирдолгүй УБ” зэрэг агуулгаар егөөдөл бүтээл ирүүлэх боломжтой.
ЦАР ХҮРЭЭ
- Фото зураг, видео контент, шууд бичлэг (live) төрлөөр явагдана. Уралдаанд фото зураг, видео чиглэлээр бүтээл хийдэг хэн бүхэн оролцох боломжтой.
- Уралдаанд оролцогчид болон зохион байгуулагчид ирсэн контентуудыг олон нийтэд түгээн сурталчилна.
ОРОЛЦОХ НӨХЦӨЛ
- Дангаар болон багаар оролцох боломжтой/ Багаар оролцож байгаа тохиолдолд багийн нэртэй байна/
- Өгсөн сэдэв, агуулгад нийцсэн байх
- Камер болон гар утсаар бичсэн байх
- 5 минут хүртэл хэмжээтэй байх
- Ёс бус үг хэллэг агуулаагүй, садар самуун, архидан согтуурахыг сурталчлаагүй байх
- Зохиогчийн эрхийг хүндэтгэсэн байх
- Оролцогчийн ирүүлэх бүтээл нь олны анхаарал татах, хотын соёл болон амьдрах орчны талаар олон нийтэд хэлэх, сануулах, уриалах, сэдэл төрүүлэх илэрхийлэлтэй байна.
- Оролцогч нь бүтээлч сэтгэлгээгээр Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчинтой холбоотой өдөр тутам тулгарч буй саад бэрхшээл, эрүүл мэнд аюулгүй байдалтай холбоотой зохиомжилсон болон бодит үйл явдалд тулгуурлсан бүтээл байна.
- Таны ирүүлэх бүтээл цуврал байж болно. Цуврал бүтээл бол гурваас ихгүй байна.
- Уралдаанд ирүүлсэн таны бүтээлийг одоо болон ирээдүйд олон нийтийн сайн сайхны төлөө ашиглах тул дахин нийтлэх, түгээх эрхийг “ХОТЫН НҮД” ТББ-т шилжүүлэхийг зөвшөөрсөн гэж үзнэ. Таны нэр бүтээлтэйгээ байнга дурдагдана.
- Зохион байгуулагчаас гаргасан хүрээ(Frame)-г бүтээл дээрээ оруулж болно.(Frame линкээс татаж авна уу)
- Бүтээлээ нийтлэхдээ #KhotiinNud #JargajUhlee заавал бичнэ.
- Та хийсэн бүтээлийнхээ линкийг зохион байгуулагчдын мэдээлсэн хаяг, цахим шуудангаар илгээнэ.
- Та бүтээлээ ирүүлснээр таныг оролцогч гэж тооцон тантай зохион байгуулагч талаас холбогдож таны бүтээл уралдаанд оролцсоныг баталгаажуулна.
УРАЛДААНЫ ЦАГ ХУГАЦАА
- Бүтээлээ ирүүлэх
2020 оны есдүгээр сарын 9-ний 09.00 цагаас 2020 оны есдүгээр сарын 27-ны 18.00 цаг хүртэл
БҮТЭЭСЭН КОНТЕНТОО ИЛГЭЭХ ЦАХИМ ХАЯГ
/khotiinnud.official@gmail.com/
КОНТЕНТОО ИРҮҮЛЭХ ЗААВАР
- Оролцогч нь бүтээлээ өөрийн FACEBOOK-т UPLOAD хийж линкийг /official@gmail.com/ хаягт илгээнэ.
- И-мэйлээ ирүүлэхдээ subject хэсэгт нь нэр, бүтээлийн нэр, утасны дугаар, регистрийн дугаараа бичиж илгээнэ
ШАЛГАРУУЛАЛТ
- Оролцогч уралдаанд ирүүлсэн бүтээлээ 2020 оны 9 дүгээр сарын 27-ны 18:00-д өөрийн постын скрийн шотыг /official@gmail.com/ хаягаар илгээснээр зохион байгуулагч тал хамгийн их Like&Share цуглуулсан төрөл тус бүр дээрх шилдэг 4 бүтээлийн эздийг тодруулж шалгаруулна.
- Бүтээлийн сошиал орчин дах хандалтын үнэлгээ Like 1 оноо, Share 2 оноо байна
ШАГНАЛ
ФОТО болон ВИДЕО төрөл тус бүрт
Гранпри шагнал 1 бүтээл 4.000.000 төгрөг
Тэргүүн байр 1 бүтээлд 3.000.000 төгрөг
Дэд байр 1 бүтээлд 2.000.000 төгрөг
Тусгай байр 1 бүтээлд 1.000.000 төгрөг
Мөн нэмэлтээр контентын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийнхээ талаар шууд бичлэг (LIVE) хийж оролцож болох бөгөөд шилдэг шууд бичлэг (LIVE)-ийн эзнийг 2.500.000 төгрөгийн шагналтай.
УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
Цахим мэдээлэл авах: FACEBOOK page
https://www.facebook.com/khotiinnud/
Мэдээлэл авах утас: 80232263, 80232273
Санал хүсэлт илгээх хаяг: khotiinnud.official@gmail.com


