“Олон улсын чансаа-2200” Дэлхийн шатрын холбооны чансаа бодох тэмцээн ирэх сарын 2-4-нд болно.

Монголын шатрын холбооноос зохион байгуулж буй “Олон улсын чансаа-2200” Дэлхийн шатрын холбооны чансаа бодох тэмцээн ирэх сарын 2-4-нд болно. Монголын шатрын холбооноос тамирчдад зэрэг олгох нээлттэй тэмцээнийг Дэлхийн шатрын холбооны 2200 хүртэлх чансаатай шатарчдын дунд тогтмол зохион байгуулахаар болжээ. Ингэснээр спортыг хөгжүүлэх, сурталчлах, шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, олон улсад өрсөлдөх шатарчдыг байнгын бэлтгэлтэй байлгах зорилготой гэнэ.

Дашрамд дуулгахад, Дэлхийн шатрын холбооны чансаа бодох тэмцээн Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа гэнэ.